Шууд Chart

Дональд Трамп Йемений иргэний дайнд оролцохгүй гэдэг тогтоолд хориг тавилаа

2019-04-17 16:19:25

“Саудын Араб тэргүүтэй цэргийн эвслийнхний удирдаж буй Йемений иргэний дайнд АНУ дахин оролцохгүй” хэмээн заасан парламентийн тогтоолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хориг тавилаа гэж "Цагаан ордон" мэдээллээ. Дональд Трамп хоригоо “Энэ тогтоол нь шаардлагагүй бөгөөд манай үндсэн хуульт засаг захиргааг сулруулж, АНУ-ын ард иргэдийн амьдралд эрсдэл дагуулах аюултай үйлдэл” гэж тайлбарласан байна.

Парламентийн тогтоол гарахад сөрөг хүчний Ардчилсан намынхнаас гадна эрх баригч Бүгд найрамчуудаас ч тогтоолыг дэмжиж баталсан байдаг. Дэмжигчдийн хувьд “Цэргийн эвслүүд Йеменд цохилт хийж байлдаанд оролцож байгаа явдал хүн төрөлхтний хамгийн ноцтой хямралд хүргэж байна” гэдгээс гадна “гэм зэмгүй олон хүнийг хөнөөж байна” гэж Саудын Арабыг эрс шүүмжилж байгаа юм.

Мөн АНУ Йемений дайнд оролцсоноороо “Дайн байлдаанд хэзээ орох вэ гэдгийг Ерөнхийлөгч биш парламент тогтоох нь зүйтэй” гэдэг үндсэн хуулийн шаардлагыг зөрчсөн хэрэг гэж мэтгэлцэж байна. 

Йемений иргэний дайнд АНУ-ын талаас дахиж оролцохгүй гэсэн тогтоолыг парламентийн дээд танхим өнгөрөгч гуравдугаар сард баталсан бол, Төлөөлөгчдийн танхим дөрөвдүгээр сарын эхэнд баталсан. Ингэснээр парламентийн хоёр танхим хоёулаа Ерөнхийлөгчийнхөө бодлогын эсрэг тогтоол гаргасан анхны тохиолдол болсон юм.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч үүнд хориг тавьснаараа парламентийн шийдвэрт хориг тавьсан хоёр дахь тохиолдол болж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп Йемений иргэний дайнд оролцохгүй гэдэг тогтоолд хориг тавилаа   
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй