
Тайландад өрөмдлөгийн тавцангийн ажилтнууд тэнгисийн эргээс 220 километрийн зайд сэлж явсан нохойг аварсан тухай “Скай Ньюс” агентлаг мэдээлж байна.
Өрөмдлөгийн тавцангийн нэгэн ажилтны мэдээлснээр нохойг тавцангийн ойролцоо усанд байхад нь харсан гэнэ. Нохой тулгуур байгууламжаас нь зуучихаад гасалж, хуцаж ч чадахгүй явсан байна.
Өрөмдлөгийн ажилтнууд нохойг хүзүүгээр нь уяагаар татан тавцанд гарган ирж, хооллож, угааж, амраажээ. Үүний дараа боомтод хүргэж, амьтан хамгаалагчдад шилжүүлэн өгчээ.
Тэнгис тайван байсан тулдаа нохойг аварч чадсан гэж далайчид хэлсэн байна. Хэрэв давалгаа их байсан бол өрөмдлөгийн багийнхан нохойг анзаарахгүй байх байлаа гэжээ. Нохойд “Бун Род” хэмээх нэр өгсөн байна. Энэ нь Тайландаар “Амьд үлдсэн” гэсэн утгатай юм байна.
Аварсан нохойндоо “Бун Род” гэдэг нэр өгчээ | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.