Шууд Chart

Ким Жон Ун энэ сарын 24-нд ОХУ-д айлчилж магадгүй гэв

2019-04-18 11:04:36

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 24-нд ОХУ-д айлчилж магадгүй гэв. Учир нь тус улсын Үндэсний агаарын тээврийн "Air кorea" компани энэ сарын 23-ны өдөр Владивосток руу гэнэтийн нислэг хийхээр болсон байна. Энэ тухай Оросын талаас албаны эх сурвалжууд мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ордны дипломат эх сурвалжуудын хэлснээр Умардын талаас удирдах албаны хүмүүс энэ сарын эхээр Владивостокт айлчилсан байна. Мөн орон нутгийн албаны хүмүүсийн хэлж байгаагаар Умард Солонгосын талаас удирдах албаныхны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүмүүс Ким Жон Уны айлчилж магадгүй гэж байгаа хугацаанаас өмнө Владивостокт ирэхээр төлөвлөсөн байна.

Умардын онгоц энэ сарын 23-нд Владивосток руу гэнэтийн нислэг хийх гэж байгаагаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 25-ны өдөр Бээжинд болох олон улсын уулзалтад оролцоно. Тиймээс Ким Жон Уны айлчлал үүнээс нэг өдрийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 24-нд болно гэж ажиглагчид таамаглаж байна.

Өнгөрөгч хоёрдугаар сард болсон Ханойн уулзалт бүтэлгүйтсэний дараа Умардын удирдагч Оросын талтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсч байгаа гэж зарим ажиглагч үзэж байна. Нөгөө талаар Владимир Путин Умард Солонгосын талыг цөмийг зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээнд чухал үүрэг оролцоотой байхыг хүсч байгаа хэмээн ажиглагчид ярьжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун энэ сарын 24-нд ОХУ-д айлчилж магадгүй гэв   
Үзсэн: 446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй