Шууд Chart

“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019-04-18 15:08:19

Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүнээс  2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

 Хууль зүйн байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулав. Өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах” тухай тогтоолын төслийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар байсан бөгөөд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр Түр хорооны бүрэлдэхүүнээс гарах, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар орж ажиллах хүсэлт болон зарчмын зөрүүтэй саналаа тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг санал, дүгнэлтэд дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар асуулт асууж, хариулт авсны дараа Түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хасах, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг нэмэхийг дэмжсэн зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй