Шууд Chart

А.Цэрэн-Очир нутгийнхаа дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэв

2019-04-20 15:44:29

Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн УАШТ Хэнтий аймгийн Чингис хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хоёр дахь өдөр хөвгүүдийн 48, 55, 71, 110, Охидын 43, 53, 69 кг гэсэн долоон жингийн барилдаан боллоо. Хөвгүүдийн 48 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Б.Отгонбаатар, 55 кг-д “Хасу” клуб, Хэнтий аймгийн тамирчин Б.Гантулга, 71 кг-д мөн Хэнтий аймгийн тамирчин А.Цэрэн-Очир, 110 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Г.Батзориг, охидын 43 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин Г.Эрдэнэсүрэн, 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Хулан, 69 кг-д, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Халиун нар өсвөр үеийн улсын аваргын алдрыг хүртэв.

Хөвгүүдийн 48 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Б.Отгонбаатар өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, улсын хошой аварга болсон. 71 кг-д аваргалсан Хэнтий аймгийн тамирчин Амгаланбаатарын Цэрэн-Очир нутгийн дэвжээн дээр нийт таван барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаас гадна техникийн хоёрхон оноо алдаж түрүүллээ. Тэрбээр өсвөр үеийн УАШТ-ээс медалийн иж бүрэн цуглуулгатай болж байгаа бөгөөд 2017 онд хүрэл, өнгөрсөн жил мөнгөн медалийн эзэн болж байв. Түүнчлэн охидын 43 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин Ганболдын Эрдэнэсүрэн өсвөр үеийн улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна. 53 кг-д Япон улсад төрж, өссөн Бямбасүрэнгийн Хулан жиндээ тасархай түрүүллээ.

Медалийн төлөөх барилдааны дундуур Японы “Ичиши” клубийн охидын баг, Архангай аймгийн спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийн багтай нөхөрсөг халз барилдаан хийсэн. Тус барилдаанд “Ичиши” клубийн охид 5:1-ээр давамгайлав.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:

Хөвгүүдийн 48 кг (34 бөх): 1. Б.Отгонбаатар (Баянхонгор) 2. Н.Ганболд (Дорноговь) 3. Д.Бэлгүүдэй (Алдар), Э.Мөнхжин (Спортын төв сургууль)

55 кг (35): 1. Б.Гантулга (Хасу-Хэнтий) 2. Г.Батнасан (Арслан) 3. Б.Батзориг (Алдар), Н.Дэлгэрбаяр (Баянхонгор)

71 кг (32): 1. А.Цэрэн-Очир (Хасу-Хэнтий) 2. Б.Балжинням (Спортын төв сургууль) 3. Ч.Эрхэмтөгөлдөр (Аварга), Э.Бат-Өлзий (Налайх)

110 кг (15): 1. Г.Батзориг (Аварга) 2. М.Лхагважамц (Увс) 3. Д.Бям-Эрдэнэ (Сүхбаатар), М.Бердаулет (Спортын төв сургууль)

Охидын 43 кг (15): 1. Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай) 2. О.Солонго (Дархан-Уул, Мегастарс) 3. Б.Хонгорзул (Архангай), Д.Азжаргал (Налайх)

53 кг (26): 1. Б.Хулан (Женко) 2. Б.Отгонбаяр (Өвөрхангай) 3. Б.Анударь (Хөх эрчис), Б.Нарангарав (Өмнөговь)

69 кг (8): 1. Д.Халиун (Дархан-Уул, Хасу-Мегастарс) 2. А.Даваажаргал (Налайх) 3. Э.Энхмөрөн (Хөвсгөл), А.Ундралмаа (Спортын төв сургууль)

 

 





























Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Цэрэн-Очир нутгийнхаа дэвжээнд бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэв  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй