Шууд Chart

Иргэд хурууны хээгээ уншуулж хилээр гарна

2014-02-12 12:43:02

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын мэдээлснээр тус байгууллага иргэдэд шуурхай үйлчлэх, ачааллыг багасгах үүднээс хилээр хурууны хээгээ уншуулж ордог үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар уг асуудал судалгааны түвшинд явж байгаа ба үүнийг дагаад мэдээлэл технологийн чиглэлээр порограмм нэгтгэж сүлжээг өргөтгөх зэрэг ажлууд хийгдэж байгаа аж. Уг шинэ үйлчилгээтэй холбоотой хэлэлцэгдэж байгаа журмууд  хэрэгжиж эхлэхээр иргэд хилээр хурууны хээгээр нэвтэрдэг болох аж. Одоо манай иргэд хилээр нэвтрэхдээ бичиг баримтаа үзүүлж тамга даруулаад байцаагч дээр очих гээд ойролцоогоор хоёр минут зарцуулдаг. Харин хурууны хээгээр 15 секундын дотор хил нэвтрэх боломжтой болох ажээ. Уг ажил ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.  
Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэд хурууны хээгээ уншуулж хилээр гарна  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй