
Уг нь олон улсын стандарттай Circle K, CU гэх мэт жижиглэн худалдааны сүлжээг дагаад суурин соёлын зарим нэг элементүүд нутагшиж бна.
Урьд нь олддоггүй, байнга шахам засвартай байдаг, гуйж түйж байж мөнгө төлж ордог бсан нийтийн жорлон эдний бараг салбар бүрд нээлттэй бас цэвэрхэн, цаастай, гар ариутгагчтай байх.
Гэтэл хэрэглэж бгаа бид үнэхээр болохгүй бна. Зураг бол миний өмнөх хүний үлдээсэн төрх илүү дутуу хачиргүй. Нэмэлт суултуур дээгүүр нь болон шалан дээр нь шээчихсэн, усаа татаагүй.
Эрэгтэй хүн хөнгөн бие засах тохиолдолд нэмэлт суултуурыг дээш болгоод дотор нь онож юу яачихаад энд тэнд дуссан, цацарсан юугаа эрээлж, нэрэлхэлгүй арччихаад, усаа татаад гарч сурмаар байна.
Соёл бидэн дээр ирсэн ч бид соёл дээр очихгүй бна шүү.
Хичээвэл юүхэн байхуу дээ.
Шээр хийж нийтийн соёлыг түгээсэн танд гялайлаа.
Соёлтой үйлчилгээ нэхсэн, соёлгүй Монголчууд | ||
Үзсэн: 5923 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.