Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-04-30 09:14:31

Уншигч та бүхэнд өдөр тутмын сонинуудын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.


“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ц.Элбэгдорж: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт мэргэжлийн туслалцаа авах ёстой гэсэн бодол яагаад ч юм төрөөд байсан”, “Б.Баттөмөр: Зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулах нь зөв”, "Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" ХК Эрдэнэт шиг хотыг бий болгоно", "Тавин га-д бослого гаргах нь, таван тэрбум долларын эсрэг бол дайн хийх нь ээ", "Хөгжмийн хамгийн нөлөөтэй урсгал бол жааз", "Харьцангуй ерөнхий онолын гайхамшиг: Гравитацын долгион ба Хар нүх" зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас "Эзэнгүй мэт улсын иргэдийн эцсийн сонголт", “Гурван цагийн зөрүү”, “Шонхрын төлбөр дутуу авсан гэх БОАЖЯ-ны удирдлагын хэргийг хаав”, "С.Ариунболд: Энэ наадам манай залуу уран бүтээлчдэд мэдлэг, сургалт болно", "Найрагчийн мөрөөр: Сорви мэт түүхүүд", "Нийслэлийг "ногооруулах" төлөвлөгөө" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Салхитын ордын хөрөнгө оруулагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь луйварджээ", "А.Батбаяр: Энэ онд 5,6 мянган га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэхээр төлөвлөсөн", "УИХ Цэцэд очих бас нэг хэрэг тарилаа", "Х.Энхболд: Манай тамирчид тивдээ айлгаж байна" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

"Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт "Төмөр урлаачдын дараагийн тэсрэлт", "Н.Учрал: Хүүхдийн тэтгэмжийг нэмснээр эрх нь хангагдах боломж нэмэгдэнэ", "Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хэрэгжиж байна", "Бүс ба зам: Супер нэгдлийн супер төлөвлөгөө", "Урлагаа ургуулсан Хөх хот" зэрэг нийтлэл, мэдээ, сурвалжилга, ярилцлага багтжээ.


Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй