Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан манлайллын ур чадвар хөгжүүлэх хоёр өдрийн сургалт өнөөдөр /2019.04.30/ эхэллээ.
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа энэхүү сургалтын зорилт нь төрийн албан хаагчдад сайн манлайлагч болон удирдах албан тушаалтны манлайллын арга зүй эзэмшүүлэх, байгууллагын менежмент, стратегийн манлайлал ба төлөвлөлт, төсөл төлөвлөх, урьдаас төлөвлөн шийдвэр гаргах онолын ойлголт олгох, манлайллын ёс зүй, багааар ажиллах арга эзэмшүүлэхэд чиглэж байна.
Сургалтад хамрагдсан ажилтнууд мөн АНУ-ын парламентын үйл ажиллагаа, хуулийн төслөөр нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар мэдлэгээ дээшлүүлж, үйл ажиллагааны туршлагаа нэмэгдүүлэх юм.
Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нээж үг хэлээд, оролцогчдод амжилт хүслээ.
| Тамгын газрын ажилтнууд манлайллын ур чадвар хөгжүүлэх сургалтад хамрагдаж байна | ||
| Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.