Шууд Chart

Монгол Улсын начин Б.Серикийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2019-04-30 13:45:40

Монгол Улсын начин Бередмуратын Серик 1994 оны дөрөвдүгээр сарын 30 буюу энэ өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төржээ.

Бөхийн удам байхгүй ч 2011онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд барилдан 256 бөхөөс долоо даван үзүүрлэж, аймгийн заан, 2013 онд 256 бөхөөс найман даван аймгийн арслан цол, 2014 онд 256 бөхөөс зургаа даван шөвгөрч, 2015 онд 256 бөхөөс долоо даван чимэг нэмсэн юм.

Харин 2017 онд улсын баяр наадамд улсын харцага Т.Баасанхүүгээр тав даван шөвгөрч, улсын цолтны эгнээнд багтсан билээ.

Биеийн жин, өндөр -100кг, 178 см. Анхны багш нь аймгийн хурц арслан Канат, Ц.Шийрэв бол одоогийн багш нь улсын начин Ш.Зоригт, Б.Адъяахүү нар аж.

Үндсэн мэх нь хутгах, наах бөгөөд өдгөө “Алдар” спорт хороонд харьяалагддаг. Дотно найзалдаг бөхчүүд гэвэл улсын начин Д.Анар, аймгийн арслан Н.Мустафа, аймгийн заан Л.Отгонбаатар гэнэ.

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын начин Б.Серикийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 2509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-05-01 13:00
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-01 12:48
torson odriin mend
Зочин [127.0.0.xxx] 2019-04-30 14:42
Баярын мэнд хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2019-04-30 14:02
дэмий сууж байсан юм гарч тэмдэглэнээ

Бидэнтэй нэгдээрэй