Шууд Chart

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгөв

2019-05-01 07:09:05

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тайлан мэдээг сонсож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталсан асуудлаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан асуудал нэг бүрийг анхнаас нь үр дүнтэй хэрэгжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдааг хангахад онцгой анхаарал хандуулж, нягт хамтран ажиллахыг чиглэл болголоо.


Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгөв  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй