Шууд Chart

БНХАУ транзит тээврийн тарифт 50 хувийн хөнгөлөлт олголоо

2019-05-01 10:38:37

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийлээ. Сайд нарын уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болж, хоёр орны зам, тээврийн салбарт тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдэв.

Тухайлбал, БНХАУ-ын талаас, Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50 хувийн хөнгөлөлт олгохоор болсноо албан бичгээр мэдэгдээд байна.


БНХАУ транзит тээврийн тарифт 50 хувийн хөнгөлөлт олголоо   
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй