
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болж, дараах асуудлыг шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг 09 дүгээр сарын 01-ний дотор нээж, үе шатттай арилжаалахыг сайд Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат нарт даалгав. Цаашид гадаадын Хөрөнгийн биржид давхар бүртгэх, арилжаалах бэлтгэлээ хангахаар болсон байна.
Олон улсын Хөрөнгийн биржийн стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг хамгийн оновчтой бүтцээр өөрчилж, компанийн хамаарал бүхий компанийн нэгдэл байгуулахаар боллоо. Компанийн нэгдлийн оролцогчийн хувьцааг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид 12 дугаар сарын 01-ний дотор арилжиж эхлэхээр тооцон бэлтгэлээ хангахыг даалгав.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалах эрхийг есдүгээр сард нээнэ | ||
Үзсэн: 1675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.