
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Мишель Форст Хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, Монгол улсад тэдэнд учирдаг нөхцөл байдлыг тандан мэдэх, тэднийг хэрхэн дэмжиж болохыг судлах зорилгоор ирсэн гэдгээ онцолж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргаар томилогдсонд баяр хүргэсэн юм. Мөн хүний эрхийн асуудалд УИХ, УИХ-ын гишүүд онцгой анхаарч байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж хилсээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн болон бусад хүний эрхийг зөрчсөн ноцтой нөхцөл байдал үүссэн тухай тэдэнд танилцуулсан юм. Түр хорооны нэг чухал үүрэг бол уг хэргийн илрүүлэлтэд хүний эрхийг зөрчсөн нэг ч үйлдэл гарах ёсгүй гэдгийг хэлээд үүнд онцгой анхааран ажиллах болно гэдгээ тодотгосон юм. Мөн хүний эрхийн асуудал ноцтой хөндөгдөж байгаа чухал цаг үед манай улсад айлчилж байгаад талархаж байна гэсэн юм.
Мишель Форст хүний эрхийн нөхцөл байдал Монголд ямар байгаа тухай айлчлалын үеэр авсан ажиглалт, мэдээллээ 5 дугаар сарын 13-нд албан ёсоор танилцуулах юм байна. Харин айлчлалын бүрэн тайланг 2020 оны 3-р сард НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлд танилцуулна гэдгээ уулзалтын төгсгөлд онцоллоо.
Түр хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.