Шууд Chart

Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгов

2019-05-02 16:11:00

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.02) үдээс өмнөх хуралдаанаар “Түр хорооны даргыг сонгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Түр хорооны өчигдрийн хуралдаанаар түр хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тус түр хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 

Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Учрал нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг түр хорооны даргаар сонгохыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэн. Иймд “Түр хорооны даргыг сонгох тухай” УИХ-ын тогтоол батлагдаж, эцсийн найруулгыг сонслоо. 


Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгов  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй