
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн багш, Монгол улсын начин Бүдээбазарын Адьяахүү бөх тайлбарлагчаар ажиллах хүсэлтээ цахим хуудасдаа бичжээ.
Сүүлийн үед бөх сонирхогчдын дунд мэргэжлийн бөх тайлбарлагч улам олон болгох тухай яриа өрнөөд байгаа. Иймд тэрбээр уг ярианаас үндэслэж өөрийн бодлоо бичсэн байж ч болох юм.
Б.Адьяахүү “Бөхийн тайлбарлагчдын дунд багахаан мэтгэлцээн явагдаж байна. Үүнээс үүдээд өөрөө зодог өмсөж явсан хүний хувьд. Багш, дасгалжуулагчаар 20-иод жил ажиллаж байгаа учраас бөх тайлбарлах ажилд оролцох сонирхол төрөөд байна. Бөх тайлбарлахад ашиг сонирхолын зөрчил гайгүй юм болов уу гэж бодох юм. Саналаа бичээрэй” гэсэн байв.
Түүнийг уг төрөл рүү урвавал үндэсний бөхийн барилдааныг шимтэн үзэгчдэд сонирхолтой байх болов уу гэсэн яриа ч их гараад байна.
Монгол улсын начин Б.Адьяахүү бөх тайлбарлагчаар ажиллах хүсэлтээ бичжээ | ||
Үзсэн: 5068 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.