Шууд Chart

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019-05-04 10:36:24

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд нар Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар, үүнтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналд улсын батлан хамгаалах, аюулгүй байдал гэж нэмэх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, хариулт авсны дараа Захиргааны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй  саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 3.1.7.1 дэх дэд заалтын “гадаад бодлогыг” гэсний өмнө “батлан хамгаалах, аюулгүй байдал болон” гэж нэмэх,  төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “2/5 дугаар зүйлийн 5.1.1. заалт төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллага;” гэснийг хасах саналууд тус тус дэмжигдсэн. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн 3асгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 3ахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 1715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй