Шууд Chart

“Дүнжингарав” уралдааныг хойшлуулах санал гаргалаа

2014-02-14 12:35:42

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар өнгөрсөн сард Сүхбаатар аймгийн нутагт үүссэн Шүлхий өвчнийг нийслэлийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байгаа ч  өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа тул ажлын хэсгээс нэмэлт зохицуулалт хийхээр болсон талаар танилцуулжээ.

Мөн сүүлийн өдрүүдэд хурдан морины “Дүнжингарав” уралдаанд оролцох зорилготой мал ачсан автомашины хөдөлгөөн Улаанбаатар хот руу чиглэсэн мэдээлэл байгаа тул Монгол Улсын Засгийн газрын нэгдүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу хоёрдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон Дүнжингарав уралдааныг хойшлуулах саналтай байгаагаа нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэллээ.
Хурлаар хэлэлцсэн “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах саналыг Нийслэлийн Засаг дарга зохих журмын дагуу гаргаж танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгожээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Дүнжингарав” уралдааныг хойшлуулах санал гаргалаа  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй