Шууд Chart

Баянзүрх дүүрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2014-02-14 12:45:02

Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Галшар сумын нэгдүгээр багийн нутаг Дунд булгийн эх, мөн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр дүүргийн онцгой комиссоос 24 цагаар нийслэл рүү ордог бүс нутгуудад пост гарган ажиллаж байгаа аж.

Мөн энэ онд дүүргийн хэмжээнд нийт 42.577 толгой мал тоологдсон. Өнөөдрийн байдлаар 10, 11, 23, 20, 28, 21,17 дүгээр хороодын мал бүхий өрхийн малын 70 орчим хувийг нь шүлхий өвчнөөс  урьдчилан сэргийлэх тандалтад хамруулсан байна. Одоогоор эдгээр малаас шүлхий өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Баянзүрх дүүрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна  
Үзсэн: 1471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй