
Монгол Улсын Дайчилгааны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг нэгээс дөрвөн жилийн хугацаанд долоо хүртэлх хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол хамруулах ёстой. Уг үүргийнхээ дагуу Батлан хамгаалах дээрх сургалтуудыг шат дараалан зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд дүүргийн Засаг дарга нар өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш Батлан хамгаалах яам болон Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдахаар болжээ.
Сургалтын үеэр есөн дүүргийн Засаг дарга нар БХЯ-ны үйл ажиллагаатай танилцан, улсын Батлан хамгаалах бодлого, улсын дайчилгааны төлөвлөлт, дайчилгааны бэлтгэл үүрэгтний сургалтыг орон нутагт зохион байгуулах, орон нутгийн хамгаалалтын талаар номын дуу сонсч, Бүх цэргийн Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлэх бөгөөд дараа нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиар зочилж, орчин үеийн буудлагын зэвсгийн үзэсгэлэн, ангийн бие бүрэлдэхүүний гардан тулаан, обьект чөлөөлөх, олзны хүн аврах зэрэг ажиллагааг үзэж сонирхоно. Мөн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан Монгол Улсын батлан хамгаалах үйл ажиллагааг нийслэл, дүүргийн хэмжээнд сурталчлах, цэргийн алба хаах хэлбэрүүд, тэдгээрийг зохион байгуулж буй өнөөгийн байдал, цэрэг татлага, түүнтэй холбоотой цаашид анхаарах асуудлууд зэргийн талаар санал солилцож, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхоно. Мөн Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийх ажээ.
Дарга нар цэргийн сургуульд хамрагдаж байна | ||
Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.