
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийн тухай танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцжээ. Ажлын хэсгийнхний мэдээлснээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн есөн сумдын нийт 622 мал шүлхий өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилж нийт 522 үхрийг зориудаар утсгаж, дээрх сумдын 181 өрхийн 257 937 малд үзлэг тандалт хийж, нийт 309 248 толгой малыг вакцинжуулжээ.
Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг шуурхай авч хэрэгжүүлж байгаа ч өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа тул ажлын хэсгээс нэмэлт зохицуулалт хийхээр болсон байна.
Өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа хяналт шалгалтын долоон постын Багануур хяналт, ариутгал, Налайх Городок хяналт, ариутгал, халдваргүйжүүлэлт, Налайх дөрөвдүгээр зөрлөг, Хан-Уул Яармагийн дөрвөн товчоог 24 цагаар хүч нэмэн ажиллуулахаар төлөвлөсөн байна.
Мөн Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бүрдүүлэх, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг захиалах шаардлагатай байгаа талаар хэллээ. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Монгол улсад үйлдвэрлэдэггүй бөгөөд улсын хэмжээнд нөөцөлсөн вакциныг голомтот нутаг дэвсгэрийн малд хийж дууссан тул нийслэлийн малд хийх вакциныг Улсын захиалгад оруулжээ.
Шүлхийн тархалт нэмэгдэж байна | ||
Үзсэн: 1874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.