Шууд Chart

Дарханы ДЦС хүндрэлгүй ажиллаж байна

2014-02-14 13:22:37

Өнгөрсөн мягмар гарагт Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК Төрийн өмчийн хороонд үйл ажиллагаагаа тайлагнажээ. Тус дулааны цахилгаан станц одоогийн байдлаар таван зуухтай, дөрвөн турбинтай. Шөнөдөө 41 мВт, өдөртөө 42 мВт-ын цахилгаан ачааллын горимоос хоногт 1000 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горимын дагуу ажилладаг байна. Шаардлагатай урсгал засваруудыг цаг тухай бүрт нь хийж, одоогоор ямарваа хүндрэлгүй, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж байгааг тайландаа дурджээ.
Тус ДЦСтанцад Багануур, Шарын голын уурхайнууд гэрээний дагуу нүүрсээ нийлүүлж байгаа бөгөөд Шарын голын уурхай хоногт  10-15 вагон, Багануурын уурхай хоногт 5-10 вагон нүүрс тогтмол нийлүүлж байна. Энэ сарын байдлаар 40 мянга орчим тонн нүүрсний нөөцтэй байгаа нь өвлийн их ачааллын үеийн 26 хоногийн нөөц аж. Цаашид өвлийн их ачааллыг дуустал буюу хоёрдугаар сард Багануурын уурхайгаас 15 мянган тонн, Шарын голын уурхайгаас 30 мянган тонн нүүрс авах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Дарханы ДЦС хүндрэлгүй ажиллаж байна  
Үзсэн: 1689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй