
Олон улсын чөлөөт бөхийн холбоо шинэ чансаагаа зарлалаа. Шинэ жингийн ангилалд шилжсэний дараах анхны энэ чансаанд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид дээгүүр байрт жагсчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн найман жингийн зургаад нь монгол бөхчүүд багтсан байна.
Оны өмнөхөн Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолны эзэн болсон Ганзоригийн Мандахнаран хамгийн өндөр чансаагаар, тодруулбал эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд дөрөвдүгээр байрт эрэмбэтэй байна. Мөн шинэ чансаанд 57 кг - ын жинд ОУХМ Э.Бэхбаяр долоодугаар байрт, 61 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир есдүгээрт, 84 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн 14 дүгээрт, 97 кг-ын ОУХМ Д.Хүдэрбулга 17 дугаарт, 120 кг-ын жинд ОУХМ, Монгол Улсын начин Ж.Чулуунбат 19 дүгээрт бичигджээ.
Монголын бөхчүүд дээгүүр жагсав | ||
Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.