Шууд Chart

Манай жудочид Австрийг зорилоо

2014-02-14 14:13:48

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Францын Парис хотноо болсон “Их дуулга”-д  хүч сорьсон Монголын жүдочид залгуулаад Итали болон Австрид болох Европын нээлттэй тэмцээнд зодоглохоор болжээ. Хоёрдугаар сарын  есний өдрүүдэд болсон Парисын “Их дуулга”-д Монголын жүдочид алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэнээр багийн дүнгээр дэлхийн 75 орноос зургаадугаар байрт шалгарсан билээ. Шигшээ багийнхан тэмцээнээ дуусгаад Парис хотноо Францын жүдо бөхийн шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийсэн юм. 

Энэ амралтын өдрүүдээр тодруулбал хоёрдугаар сарын 15, 16-нд Австрийн Обервартад эрэгтэйчүүдийн, Италийн Ромд эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн болох тул Монголын жүдочид хоёр хуваагдаж, Францаас шууд Итали, Австрийг зорьжээ. 


Манай жудочид Австрийг зорилоо  
Үзсэн: 1284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
83.208.127.xxx [83.208.127.xxx] 2014-02-15 04:15
zuragaa coli

Бидэнтэй нэгдээрэй