Шууд Chart

Малын сүүг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна

2014-02-14 14:24:21

Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумуудад малын шүлхий өвчин гарч, улмаар Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Хэнтий аймгийн Галшар сумын нутагт өвчлөл бүртгэгдээд байна. Иймээс шүлхий өвчний халдвараас сэргийлэх зорилгоор  нийслэлийн иргэд та бүхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах Сэрэмжлүүлгийг өгч байна.
Халдварлах зам:
Шүлхий өвчтэй мал, амьтантай шууд хавьтал болох, ялангуяа өвчтэй малын сүүг буцалгаж хэрэглээгүйн улмаас хүнд халдварладаг.
Тархвар судлал:
Өвчний эх уурхай нь өвчтэй мал, амьтан юм. Өвчтэй мал амьтдын шүлс, сүү, өтгөн, шингэнээр шүлхий өвчний вирус ялгардаг. Эдгээрээс хамгийн аюултай нь өвчтэй мал, амьтны шүлс бөгөөд вирус хамгийн ихээр агуулагддаг. Хүнээс хүнд халдварладаггүй. Ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн, тэр вирусын дархлаа 1.5 сар хүртэл хугацаанд тогтдог.
Эмнэл зүй:
Халдварын нууц үе 3-8 хоног. Өвчний эхэн үед 38-39 хэм хүртэл халуурах, толгой өвдөх зэрэг томуу өвчинтэй төстэй шинж тэмдгүүд илэрч байснаа гарын арьс, амны салстанд цэврүү гарах шинж тэмдэг илэрнэ.
Урьдчилан сэргийлэхийн тулд:
Судалгаагаар хүний шүлхийгээр өвчлөгсөдийн 65 хувь нь халдвартай малын сүү ууснаас, нэг хувь нь халдвартай сүүгээр бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс, 34 хувь нь халдвартай малтай ойр хавь ажилласнаас халдвар авдаг нь тогтоогджээ. Халдвартай сүүг таван минут буцалгахад шүлхийн вирус үхдэг.
Иймээс:
· Малын сүүг заавал буцалгаж цай ундандаа хэрэглэх
· Махыг баталгаатай газраас худалдан авч, сайтар чанаж хэрэглэх
· Гашилсан сүү, тараг, хоормог, цөцгийн тос, мах зэрэгт шүлхийн вирүс тодорхой хугацаагаар амьд байх чадвартай тул халдварын голомттой газрын малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх, сайтар боловсруулан хэрэглэхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Малын сүүг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна  
Үзсэн: 1901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй