Шууд Chart

Даанч "Тасархай" явсан Ө.Даваабаатар харцага аа

2019-05-14 12:54:58

Төв аймгийн Баянцогт сумын харъяат, залуу бөх Өлзийбатын Даваабаатар гээд 2005 оноос эхлэн хангал адуу шиг догшин барилдаантай залуу Монгол бөхийн ертөцөнд чимээтэйхэн орж ирсэнийг сайн санаж байна. Тэр залуу бөх байхдаа л Нямдоржийн Ганбаатар, Эрдэнэбилэгийн Энхбатаас эхлээд тодорцон аймгийн арслангуудыг, Болдын Сайнбаяраас эхлээд шилдэг улсын цолтонуудыг хаядаг л байлаа.

Дараа жил нь буюу 2006 онд Төв аймгийн наадамд барилдсан 256 бөхөөс төвөггүйхэн түрүүлээд л аймгийн арслан цол хүртэж байв. Арслан болсоныхоо дараа 2007, 2008 онд бол зүгээр л бужигнуулдаг байлаа.

Аймгийн арслан Ө.Даваабаатарыг ид мандаж байхад үеийнх нь сайчууд болох аварга Ч.Санжаадамба аймгийн начин, аварга С.Мөнхбат аймгийн заан цолтой нам гүмхэн талдаа явсаныг мэдэх нэг нь мэдэх л байх. Түүний үеийнхэн дотроос “Аварга” дээд сургуулийн оюутан, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат Батжаргалын Золбаяр /агсан/ гэж төрмөл атлаа зурмал юм шиг гоёхон арслан л түүнтэй өгөө аваатай барилддаг байсан юм.

Ардын хувьсгалын 87 жилийн ой 2008 оны наадамд зодоглосон 512 хүчтэнээс тухайн үедээ төрийн наадмын долоогийн даваанаас дээш нэрлэгдэж байсан улсын арслан Дагвадоржийн Азжаргал /4/, улсын начин Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй /5/, улсын заан  Дамбийн Рагчаа /6/ нарыг цувруулчихаад л зааны даваанд тухайн жилийнхээ түрүү бөх До.Ганхуяг арслантай хүчийг үзэж байлаа шүү дээ.

Харамсалтай нь түүний "Од" болон гялалзах хугацаа, хэмжээ хязгаартай байсныг залуу хүчтэн яахан төсөөлөх билээ.

Улсын харцага цол хүртсэний дараа жил буюу 2009 оны наадамд амтай болгоны амны уншлага "Даваабаатар...Даваабаатар ...Даваабаатар....энэ жил түрүүлнэ" болцон байлаа шүү дээ.

Даанч тэр жилийн наадмын тавын даваанд Баянхонгор аймгийн Даш-Очирын Батболд начин гэж бэрх бөхийг амлаж барилдаад өвдөг шороодсон юм. Үүнээс ердөө 20-иодхон хоногийн дараа буюу долдугаар сарын сүлээр Хангайн бүсийн даншиг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой гэж нүсэр том наадам Баянхонгор аймагт болоход очиж барилдаанд үзүүр түрүүнд мөнөөх Д.Батболдтойгоо үлдэн даагаа нэхсэн шиг нэхээд түрүүлж байлаа.

Энэ наадамд түрүүлсэн гадны бөх ер нь ихээхэн барцад араасаа дагуулдаг гэж бөхийн хүрээнийхэн ярьцгаадаг. Тэр ёсоор ч болсон уу намраас нь эхлээд л залуу харцага өвдөг, тохойны дараалсан хүнд гэмтэлтэй тулгарсан. Бараг барилдах болгондоо тэр бэртлээ хөндөж, сэдрээж явсаар өмнөх барилдааны тэсрэлт, хурд мэхүүд байхгүй болсон байдаг. Түүний ид барилдах он жилүүд ердөө хоёроос гуравхан жилийн настай байж.

Бөхийн амжилтууд нь ч энэ мөчөөс эхлэн зогссон байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон сайхан залуус доороос мэдээж түрэн гарч ирсээр.

Гэхдээ л чиний аранзал залуу насыг хаанаас гүйцэх билээ дээ Даваа минь. 2006-2009 онд яаж гялтганаж байсныг чинь залуус биш юм аа гэхэд үеийнхэн чинь мартатлаа удах байлгүй дээ.

Чамшиг ганган аймгийн арсланг, чам шиг ганган улсын харцагыг одоо болтол хараагүй л явна. Төв аймагт Баянцогт гэж сум байдгийг ч бас чамаар анх мэдэж байлаа.

Сонирхуулахад, 1999 оны наадамд долоо давж Монгол Улсын заан хэмээх эрхэм алдрын эзэн болсон Батжаргалын Ганбат гэж цуут бөх мөн тэр зунаа Ламын гэгээний 360 жилийн ойд очиж түрүүлээд буцаж явахдаа байнд авсан “УАЗ 469” автомашинтайгаа осолд орж гэмтэн багагүй хугацаа алдаж, барилдааны амжилт зогссон гэдэг.

Нийтэлсэн: Web admin

Даанч "Тасархай" явсан Ө.Даваабаатар харцага аа   
Үзсэн: 7258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-05-28 12:52
Davaabaatar barildaaagui bol boh ontsgui boldog bsan bas l shuuguulij bsan da uzegchdiig suudalaas ni ondolzuulj bsan uran saihan hartsaga da odoo ch ene saihan hartsaga shig uran barildaantai shuuguulij barilddag bohchuud tsoohon bolj de zaluuchuud l bujignuulahiim da hartsaga shig saihan barilddag uran bohchuud tsoltonguud olon boloosoi do
Зочин [127.0.0.xxx] 2019-05-25 09:55
heruultei bol barilduullahaa bolih heregtei shuu
praga [127.0.0.xxx] 2019-05-18 00:31
ineedtei yum bichih yum.
Үнэн үнэн [127.0.0.xxx] 2019-05-17 18:16
Яалт ч үгүй бэртэл гэмтэл нь кареерийг нь байхгүй болгосон доо. Гэхдээ тэр Баянхонгорын наадамаас болсон уу үгүй юу гэдэг бол бөхчүүдийн дунд үлдэх яриа төдий л зүйл. Эсвэл Баянхонгорчуудын өөрсдийнх нь гаргасан яриа ч байж магадгүй шүү дээ. Тухайн үеийн аймгийн наадмынх нь дүр зургийг санаж байна аа. Батболд тухайн үедээ маш сайн бөх байхын хувьд байсан нь үнэн. Гэхдээ үзүүр түрүүний барилдааных нь бичлэг байдаг бол нутгийн иргэд яаж бүгж, бөөн хэл амтайхан түрүүлж байсныг нь харж болно оо. Зүгээр л шинжлэх ухаан энээ тэрээ гэж хэнхэглэлгүй сайн бод л доо. Сэтгэлээ цагаан байлгахыг хүсдэг Монгол хүн тэр тусмаа Монгол бөх ингэж бодох нь аргагүй шүү дээ.
Сайн байна уу [127.0.0.xxx] 2019-05-15 07:36
Энэ лав яав ч үндэсний хэвлэлээр нийтлэх утга агуулгатай нийтлэл биш ээ. Редактор байдаггүй бололтой. Бичсэн хүн тодорхойгүй. Өөрийнхөө фэйсбүүкт л тавимаар пост байна. Спорт гэдэг бүгд аврага болдоггүй гэдгийг ойлгодоггүй хүн байна. Онгироо сагсуу зантай, аврага, арслан болох зангараггүй бол мянга барилдаанч байгаад ч болохгүй. Нутгийн даншиг наадамыг маань аймшигийн үлгэр болгохоо боль. Зөндөө олон бөх түрүүлж үзүүрлээд сайн сайхан явж л байна.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-15 00:33
Бөхөнцөр. Батсуурь энэ даваабаатар мэт нь яавч олигтой бөх биш ээ
Зочин [127.0.0.xxx] 2019-05-14 14:55
Yamar muuhai evgui bichdiin be, nas bartsan yum shig
Зочин [127.0.0.xxx] 2019-05-14 18:18
Erguu nus ve. Ugaasaa chadahaa baitsan buh shdee. Emgeneltei bichdeg teneg ve.

Бидэнтэй нэгдээрэй