Шууд Chart

Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №4

2014-02-17 12:30:28

Лаос улсад юуг идэж болох болон юуг идэж болохгүй вэ?
------------------------------------------
Би явсан газрынхаа аль өнгөтэй сайхан бүхнийг харж түүнээс хорвоогийн сайхныг мэдэрч, баясаж явдаг нэгэн билээ. Мэдээж дэлхий уужим болохоор очсон газрын хүн зон дотор дургүй хүрэм, өшиглөөд унагачихмаар хөгийн нөхөд тааралгүй л яахав. Тэр үед нь 100 хүнээс тав нь муу бусад нь сайн хүмүүс байгаа шүү дээ хэмээн тоолгүй өнгөрч байлаа. Та бүхэнд ч гэсэн аль болох сайн сайхан, гэгээлэг зүйлсийг хүргэж байгаа билээ.

Харин энэ удаад өөрийн сонирхлын дагуу Лаос улсын хүнсний захаар орж тэдний ард түмний хүнсэндээ хэрэглэдэг зарим нэг зүйлсийг сонирхуулж байна. Монголчууд бидэнд хол хөндий, жигшим харагдаж болох боловч тэдний хувьд амтат сайхан зоог тул намайг битгий шүүмжилж, тэднийг битгий шоолоорой. Тэртээ тэргүй НҮБ-аас ирэх 50 жилд дэлхий хүнс ялангуяа уургийн хомсдолд орох тул өт, хорхойг хүнсэнд хэрэглэх арга замуудыг судлаад эхэлчихсэн байгаа юм.

Манайхны хонины гэдэс, чанасан толгойг ч цаадуул чинь бас л нэг иймэрхүү байдлаар хардаг юм шүү.
Мөн энэ бүсийн бүх улсад идэж болдог Pho буюу По, Пө гэх мэт янз бүрээр дуудагддаг гурилтай шөлний газрын үнийг ч сонирхуулъя. Энэ хоол монголчуудын амтлах мэдрэмжид ихээхэн таарамжтай бөгөөд үхрийн мах хэд хэдэн зүсмийг нүдэнд харагдахуйц хэмжээтэйгээр дээр нь тавьсан байдаг нь бүүр ч чухалтай ккк. Харьцангуй өөр өөр үнэтэй боловч ерөнхийдөө боломжийн хямдавтар байдаг энэ шөлөнд элдэв халуун ногоотой амтлагч хийгээгүй байдаг нь бас нэг давуу тал бөгөөд ширээн дээр байгаа элдэв амьлагчаас та өөрийн тааллаар амт бий болгодог нь сайхан.
Ер нь бол тэр Кунфу Фанда нөхрийн По гэдэг нэр чинь зүгээр л "Гурилтай шөл" гэсэн үг юм билээ шүү.
За ингээд гайхамшигтай Лаос орны гудамжинд, цайны газар, хүнсний зах дээр хийсэн фото сурвалжлагыг минь таалан соёрхоно уу?
1 доллар=8000 Кип

Хүннү эйртэй хамт аялсан: Аялагч Анжигай.Г, Ганхүү.Т

Жимсний эх орон шүү дээ. Төрөл бүрийн жимсийг бараг л модноос нь маш хямдаар иднэ. 1 багц банана 5000 кип болж байсан байх...

Том хулгана л юм шиг байлээ...

Төрөл бүрийн шавьжнуудын цуглуулга...

Энд эмгэн хумс, сам хорхой, хясаа, хавчнууд амьдаараа байгаа. Худалдагч нь лаг Гангнам стайлтай...

Энэ бас нэг жооморхуу нисдэг хорхойнууд. Зарим нь төмпөнгийнхөө зах дээр явж байхад түлхэж оруулав...

Энэ зурам ч юм шиг хэрэм ч юм шиг амьтан...

Юу гэдгийг нь мэдэхгүй шувуунууд...

Амталж шарсан авгалдай. Би идэж үзсэн. Нэг тийм тосорхог тийм муухай биш амттай юм билээ...



















































Нийтэлсэн: Анжигай

Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №4  
Үзсэн: 5544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-02-20 14:12
Гоё аялал шүү
202.180.220.xxx [202.180.220.xxx] 2014-02-18 11:04
yanaa aimaar

Бидэнтэй нэгдээрэй