Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-02-18 09:53:35

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Лондоны хөрөнгийн бирж Монголыг хулхидчихжээ”, “Төрийн алба төрлийн алба болсон уу: ССАЖЯ ба П.Алтангэрэл”, “Уулчин, гавьяат тамирчин Ч.Болдбаатар Алтай Таван богдод сураггүй болжээ”, “Өрхийн эмнэлэгт 14 төрлийн шинжилгээ хийж байна” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлож байна.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хэний захиалгаар Оюутолгой болон бусад бүтээн байгуулалт саатаад байна вэ?”, “Монгол цэрэг Иракт дайсны халдлагыг няцаасны 10 жилд”  зэрэг нийлэл мэдээ болон “Голомт”-ын Д.Баясгалангийн “Гобсек хувь хүн гэхээсээ илүү мөнгөний өөрийнх нь мөн чанар юм”, Иргэн Т.Сайнжаргалын “Ерөнхий сайд “Миний алдар нэрд халдлаа” гээд байх юм. Үүнийгээ ялгаж салгаж ойлгох ёстой” зэрэг ярилцлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Шал буддаг шар будаг хар тугалга, хүнцлээр баян”, “МАХН-д элсэх нөлөө бүхий улс төрчдийг нууцлав”, “Даатгалын компаниуд 2.8-24 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна” зэрэг мэдээ сурвалжлага болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын “Н.Алтанхуягийн тавьсан өр сүүлийн 21 жилийнхээс давж гарсан” нэртэй ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Өргөн хэрэглээний барааны үнэ 100-3000 төгрөгөөр өслөө”, “ССАЖЯ П.Алтангэрлийнхнээр дүүрэх нь, Ерөнхий сайд аа”, “МАН-ын бүлгийнхэн Засгийн газарт муу тавилаа” зэрэг сурвалжлага болон мэдээллүүдийг онцлов.
 
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн “Язгуур эрхээ Барилгын яамнаас нэхэхийн учир”, “14 мянган тонн нөөцийн махнаас дөнгөж 525 тонныг л борлуулжээ”, “Зуучлах нэрээр элэг нэгтнээ хохироодог компанийн луйвар илрэв”, “Гэмтлийн эмнэлгийнхэн бужигнасаар л байна” зэрэг сурвалжлага мэдээ болон Судлаач Я.Ганбаатартай хийсэн “Би их гүрний түүхээс өвөг дээдсийнхээ түүхийг бэдрэн судладаг” нэртэй ярилцлагыг уншиж болно.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Р.Амаржаргалд бус Ардчилсан намд хариуцлага тооцохын учир”, “Наадмаар морьд уралдахгүй нь”, “Малчдад дэмжлэг хэрэгтэй гэнэ”, “Төрийн тусгай албаны эмнэлгийн барилгыг хүүхдүүдэд өгье” зэрэг мэдээ болон сурвалжлагыг онцлож байна.
 
“Өглөөний сонин”-оос “Дараа төлбөрт хэрэглэгч секундын тарифт шилжээгүй байна”, “ИНЕГ-ын дарга С.Буяндалай огцрох нь тодорхой болжээ” зэрэг мэдээ сурвалжлага  болон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын “Н.Энхбаяр даргын эмчилгээ дуусангуут Монголд ирнэ” нэртэй ярилцлагыг уншиж болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй