Шууд Chart

“Авто худалдааны цогцолбор”-ын төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэнэ

2014-02-18 12:56:08

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх пүрэв гарагт болно. Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр тус хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай, Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Мөн НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааны товыг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг батлах юм. НИТХ-ын 15 дугаар хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна. Эдгээр асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн дэмжвэл НИТХ-ын 15 дугаар хуралдаанаар хэлэлцэх ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

“Авто худалдааны цогцолбор”-ын төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэнэ  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй