
Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын начин Г.Ганжад нарын 2017 оны улсын баяр наадмын маргаантай асуудал одоо болтол үргэлжилж байгаа аж.
Ч.Санжаадамба Үндэсний бөхийн салбар хорооны 2017 оны долдугаар сарын 12-ны өдрийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын давааны барилдааны маргааныг шийдвэрлэж, аймгийн арслан Г.Ганжадыг давсанд тооцсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба тав давсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэсэн бол Хяналтын шатны шүүхээс уг маргаан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.



Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын начин Г.Ганжад нарын маргаантай барилдаан үргэлжилж байна | ||
Үзсэн: 2460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.