
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өнөөдөр дүүргүүдийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нартай уулзлаа. Энэ уулзалтыг дүүргүүдэд сар бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт Сүхбаатар дүүрэгт болж байна.
Уулзалтаар нийслэлийн 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангаас дүүргүүдэд хуваарилагдсан хөрөнгийг хуулийн дагуу хэрхэн үр ашигтай зарцуулах, нийслэлээс газар эзэмших, өмчлөх асуудлаар ямар бодлого баримталж байгаа зэрэг асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өгч, харилцан санал солилцжээ. Энэ онд нийслэлийн есөн дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 24.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Эдгээрээс дүүрэг бүрт хуваарилалт хийсэн бөгөөд дүүргүүд тухайн хөрөнгийг хэрхэн зарцуулах төслийн жагсаалтаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар долоон дүүрэг төслийн жагсаалтаа хүргүүлсэн бол Багануур, Хан-Уул дүүрэг жагсаалтаа ирүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ. Мөн дүүргүүд хугацаа хожимдолгүй төслийн жагсаалтаа хүргүүлж, батлуулсан тохиолдолд хуулийн дагуу сонгон шалгаруулалт, тендер зарлан ажил эхлэх боломжтой болох аж.
Өнгөрсөн жилүүдэд хугацаа алдаж материал ирүүлснээс шалтгаалан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд он дамжих тохиолдол цөөнгүй гарсан тул дүүргийн удирдлагууд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг албаныхан сануулжээ.
Дүүргүүдэд 24.9 тэрбум төгрөгийг зарцуулна | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.