Шууд Chart

Шүлхийн вирус гурван долоо хоног амьд байдаг

2014-02-18 14:49:56

Өнгөрсөн сард Сүхбаатар аймгийн нутагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин одоогийн байдлаар гурван аймгийн арав гаруй суманд илэрч нийт 800 гаруй малыг устгалд оруулаад байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийн зарим сумдад халдвар авсан мал өдөр бүхэн бүртгэгдэж байгаа талаар аймгийн удирдлагууд мэдэгдэж байгаа.

Хүн шүлхийн халдвар авсан тохиолдолд томуу ханиадны шинж илэрдэг байна. Манай улсад шүлхийн вирусээр өвчилсөн хүн ховор байдаг. Дэлхийн жишгээс харахад шүлхийн халдвар авсан хүмүүсийн 65 хувь нь халдвартай малын сүүнээс, 34 хувь нь малтай шууд харьцсанаас үлдсэн нэг хувь нь сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс шалтгаалсан байдаг ажээ.
 
Гоц халдварт шүлхий өвчин ихээр тархсан энэ үед шүлхийн вирус хүнд хэрхэн халдварладаг талаарх мэдээллийг иргэдэд хүргэж байна. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын яаралтай онцгой байдлын үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн  Ш.Тэгшбаярын яриаг хүргэе.
 

Шүлхийн вирус гурван долоо хоног амьд байдаг  
Үзсэн: 1406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй