
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын худалдан авалт хариуцсан ажилтнуудын дунд “Худалдан авалтын чанар ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа“ сэдвээр сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтаар тендерийн өмнөх бэлтгэл ажил, тендерийн бичиг баримт боловсруулах, үнэлэх, зөвлөмж хүргүүлэх тайлагнах, архивлах үйл явцтай холбоотой мэдээлэл зөвлөмжийг бодит жишээ баримт дээр тулгуурлан хүргэхээс гадна жишиг баримт бичгүүдийг багтаасан гарын авлага тараахаар бэлдсэн байна. Хагас өдөр үргэлжлэх энэхүү сургалт семинарын үр дүнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод худалдан авалтаа хууль эрхзүйн хүрээнд чанартай зохион байгуулах арга туршлагаа дээшлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Худалдан авалт хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтад хамруулна | ||
Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.