
Ерөнхий сайдын захирамж болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулагдсан яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.
Тус нээлттэй хуралдаанаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас олгодог “Барилга барих хүсэлт хүлээн авч шийдвэрлэх, Барилгын эх зураг батлах, Инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг хүлээж авах, хянах, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн талаар хэлэлцээд тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлж, дараа дараагийн хуралдаанд оруулж ирэхийг даалгалаа. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог 62 тусгай зөвшөөрлийг хоёр дахин багасгаж, саналаа ажлын хэсэгт дахин оруулж ирэхээр шийдвэрлэлээ. Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрлүүдийг ойлгомжтой, нээлттэй болгон цахим хэлбэрт шилжүүлж, зарим зөвшөөрлийг мэргэжлийн төрийн бус байгууллагуудад шилжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэн олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, бизнес эрхлэгчдэд учирдаг дарамт шахалтыг арилгах нь ажлын хэсгийн гол зорилго гэж ажлын хэсгийн ахлагч онцлолоо.
Тусгай зөвшөөрлийн тоог багасгана | ||
Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.