Шууд Chart

Эрчим хүчний яам МХЕГ-тай хамтарна

2014-02-19 09:46:25

МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нар  өчигдөр уулзалт зохион байгуулж  санал солилцон, энэ онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Талууд энэ онд хамтран Эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тэр дундаа Монгол Улсад шинээр нэвтэрч буй шинэ техник, тоноглол, тоног төхөөрөмж, материалын стандарт, шаардлагуудыг шинэчлэх, тодорхой болгох, Улаанбаатар хотын хувьд тулгамдаад буй цахилгаан, дулааны шугам сүлжээг хамгаалах дүрэм, журмыг шинэчилж гаргах: Улсын төсөв болон, Чингис бонд, гадаад зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүд болох Амгалан дулааны станц, ДЦС-3, 4 ХК-ийн өргөтгөл, найман аймагт шинээр баригдах дулааны станцын зураг төсөл, угсралтын байдалд урьдчилсан зөвлөмж боловсруулах, хамтарсан хяналт шалгалт хийхээр боллоо.
Мөн одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын төлөв байдал, насжилт, аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж эрчим хүчний аюулгүй байдлыг улсын хэмжээнд хангуулахад онцгойлон анхаарч хамтран ажиллахаар болжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрчим хүчний яам МХЕГ-тай хамтарна  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй