
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр өчигдөр усны асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтад “2030 Усны нөөцийн групп” байгууллагын Азийн орнууд хариуцсан тэргүүн Кристоф Жэйкоб, Британийн "PWC" байгууллагын Женифер Моллер-Гуллэнд болон Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга Д.Доржсүрэн нар оролцсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо усны асуудлаарх дэлхийд нэр хүндтэй байгууллагуудад хамтран ажиллах санал тавьсан. Үүний дагуу “2030 Усны нөөцийн групп” байгууллага Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Монголын усны нөөцийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийж байгаа юм. Энэхүү судалгааны урьдчилсан дүн шинжилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газарт танилцуулж, нарийвчилсан судалгааны ажлаа эхлүүлснээ уулзатын үеэр мэдэгдлээ.
Тус байгууллагын мэргэжилтнүүд Монголын усны асуудлыг хэд хэдэн байгууллага хариуцаж буйг шүүмжлээд, усны нэгдсэн бодлого зохицуулалттай болох шаардлагатай байгааг дурджээ. Мөн нийслэлийн цэвэр усны нөөц долоон жилийн дараа шавхагдахаас гадна хөрсний бохирдлоос үүдэн ундны ус ихээр бохирдож байгааг онцлолоо.
Нийслэл цэвэр усны долоон жилийн нөөцтэй | ||
Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.