Шууд Chart

Мэдэгдэл

2019-05-30 16:01:40

Сүүлийн үед цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаа, удирдлагуудад холбогдуулан худал мэдээ, мэдээллийг зориуд, зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн оролдлого цөөнгүй гарч байна.

Тухайлбал, “isee.mn”, “eagle.mn” цахим хуудаст 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нийтлэгдсэн “Тагнуулын ерөнхий газрын удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн”, “Өдрийн сонин”-д “Тагнуулын ерөнхий газрын нэгэн албан тушаалтан хэрэгт холбогдсон” гэх зэргээр огт үндэслэлгүй, худал мэдээ, мэдээлэл нийтэлж, Тагнуулын байгууллагын нэр хүндэд ноцтойгоор халдав.

Иймд тус байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хариуцлага хүлээнэ” гэж заасныг үндэслэн, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдье.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Мэдэгдэл  
Үзсэн: 7866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-05 13:44
Ee chawaasdaa vndsen ajilaa oligtoi hiihee bodoldoo
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 20:21
Chaadag pzidaa nar chadaltai yum barildaa ta nar
Зочин [127.0.0.xxx] 2019-05-30 19:38
Худлаа гүтгэлэг тараадаг фотошоп эвлүүлж суудаг троллуудаа бариад олон нийтэд зарлаач...

Бидэнтэй нэгдээрэй