Шууд Chart

Тэтгэвэр хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн

2014-02-19 14:24:14

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр "11-11" төвд ажиллах үеэр 4500 орчим иргэн утсаар болон цахим хуудсаар хандаж, мэдээлэл авлаа. Сайдад хандаж ирүүлсэн асуултын дийлэнх хувь нь тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой байв.

Зөвхөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдэж байгаа гэдгийг иргэд  ялгаж ойлгох хэрэгтэй гэдгийг сайд онцлон тайлбарлалаа. 
Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын нэгнээс эхлэн нэмэгдүүлэх  Засгийн газрын  шийдвэрээр 200 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27 мянган төгрөгөөр, 600 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянган төгрөгөөр, 600 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180.3 мянган төгрөг байсныг 207.3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145.2 мянган төгрөг байсныг 172.2 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоосныг тодотгож хэллээ. 
Улсын хэмжээнд 318 000 орчим тэтгэвэр авагч байна. Тэдгээрийн тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103.6 мянган төгрөг байсныг 115 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48 мянган төгрөг байгааг 52.8 мянган төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон талаар сайд С.Эрдэнэ сайд хэллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Тэтгэвэр хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй