Шууд Chart

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

2019-06-05 06:24:40

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн  хуралдаан 14 цаг  54 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж,  гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлыг энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг сонсож, гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн. Гэвч хуралдаанд оролцсон гишүүдээс хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулж, мэргэжлийн холбогдох байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан дахин сайтар нягталж, ойлголт, байр сууриа нэгтгэх нь зүйтэй байна гэсэн санал гарсан тул төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.

Ингээд тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхэд гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.


Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй