Шууд Chart

Тогтоолын төслүүдийг баталлаа

2019-06-07 05:48:44

УИХ-ын чуулганы 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувийн саналаар баталлаа. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлээд байсан юм.

Дараа нь “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн, эцсийн хувилбарын төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 53.5 хувийн саналаар тогтоолыг баталлаа.


Тогтоолын төслүүдийг баталлаа  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй