
Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан болж байна.
Хуралдаанд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан, дурсгалын зураг татууллаа. Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ.
Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна | ||
Үзсэн: 782 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.