Шууд Chart

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авч байна

2019-06-30 10:14:58

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн саналыг нэгтгэх ажил энэ сарын 25-нд эхэлсэн.

Улсын Их Хурлын гишүүд ч мөн төслийг тойргийн иргэд сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох ажил үргэлжилж байна. Зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар 58 гишүүн 222 сум, баг, хороонд ажиллаж, 31673 иргэний санал, бодлыг сонсоод байна.

Иргэдийн саналыг цаасаар, утсаар, цахим хуудсаар хүлээн авч байгаа ажээ.


Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авч байна  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй