
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд тунаж үлдсэн хоёр бөхийн барилдаан нэн сонирхолтой боллоо.
Тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Улсын начин Д.Анар-аар долоо давж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.
Тэрбээр 2012 оны Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадамд 6 давж Улсын харцага, 2015 оны улсын наадамд 9 давж түрүүлэн Улсын арслан цол хүртсэн бол 2016 оны улсын наадамд 7, 2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг авсан байдаг.
Улсын арслан Э.Оюунболд шөвгийн дөрөвт шалгарлаа | ||
Үзсэн: 1265 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.