Шууд Chart

"Монгол Шуудан" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байжээ

2019-07-18 10:26:14

2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 30,959,237 төгрөгийн үнийн дүн бүхий 125,525 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "УБ-Бүк" ХК (BUK+10.22%) болон "Инвескор ББСБ" ХК (INV+3.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC-6.67%) болон "Монгол Шуудан" ХК (MNP-4.76%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.32 хувиар буурч, 20588.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,588,570,506,908.35 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Монгол Шуудан" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байжээ  
Үзсэн: 2513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй