
Баян-Өлгий аймгийн Сагсай сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ сарын 19-нөөс 21-нд болов. Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх хүч үзэн зодоглосноос Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх улсын начин Б.Серик түрүүллээ.
Тэрээр үзүүр түрүүний барилдаанд Дэлүүн сумын харьяат бөх аймгийн арслан Н.Мустафатай барилдаж давсан. Харин Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис нар шөвгөрлөө.
Сурвалжлагч: Ө.Нурболат
Сагсай сумын 60 жилийн ойн барилдаанд улсын начин Б.Серик түрүүлэв | ||
Үзсэн: 1441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.