Шууд Chart

"Хөх тэнгэрийн уянга" яруу найргийн наадам Дундговь аймагт болно

2019-07-24 12:43:43

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших "Их газрын чулуу" цогцолборт ирэх наймдугаар сарын  9-11-нд "Хөх тэнгэрийн уянга" яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ.

Тус наадам нь “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын нэг хэсэг аж.

Тодруулбал, тус урлагийн наадмын үеэр нар угтах ёслол, монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр, үндэсний бэсрэг наадам, олон улсын зураачдын “Хөх салхи” үзэсгэлэн, Монгол туургатны язгуур урлагийн “Эх ундарга”, “Дуу хуурын орон” зэрэг тоглолтуудаас гадна 3000 уртын дуучин, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолт тус тус зохион байгуулагдана.

Яруу найргийн наадамд оролцох найрагчдын бүтээлийг ирэх сарын 1-нийг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээн авч байна. Бүтээлээ ирүүлсэн найрагчдаас 25-ийг нь хоёрдугаар шатнаас өрсөлдүүлэх гэнэ.

Наадамд оролцогчид Дундговь аймгийн үзэсгэлэнт газар, өв соёл, уртын дуу, морин хуурын гайхамшиг, хүн ардынх нь давтагдашгүй онцлог чанарыг нь магтан дуулсан хоёроос доошгүй бүтээлээ ирүүлэх юм. Мөн шалгарсан найрагчдын бүтээлийг ном болгон эмхтгэх ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Хөх тэнгэрийн уянга" яруу найргийн наадам Дундговь аймагт болно  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй