Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орсны улмаас хот хооронд болон хотын гудамж дахь зам талбай эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, зарим чиглэлийн авто замыг хаах хүртэл арга хэмжээ авч, ажиллаж байна. Иймээс авто замын салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний биелэлтийн явцтай танилцах тухай УИХ гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс албан хүсэлт хүргүүлжээ.
Тодруулбал: -“Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа авто замын төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явц, тэр дундаа Улаанбаатар-Дархан чиглэл болон Налайхын авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, мэдээлэл авах шаардлагатай байгаа тул холбогдох мэдээллийг төсөл, арга хэмжээ тус бүрээр бэлтгэж 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн ажлын албанд ирүүлж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанд ирж танилцуулна уу” гэжээ.

| Авто замын салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний биелэлтийн явцтай танилцах хүсэлт хүргүүлэв | ||
| Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.