
Төрийн шагналт, яруу найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 85 жилийн ой энэ онд тохиож буй.
Тэрбээр 1929 оны гуравдугаар сарын 15-нд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төржээ. Ойг тохиолдуулан Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн Төв номын сангаас олон ажил зохиож байгаа ажээ. Тодруулбал, нутгийн залуусын дунд Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадмыг түүний төрсөн өдрөөр зохиох бол албан байгууллагуудын дунд “Б.Явуухулангийн зохиосон шүлэгтэй дуунуудыг хэн сайн дуулах вэ” уралдаан зарласан байна.
Мөн яруу найрагчийн бүтээлийг дунд сургуулийн сурагчдад танин мэдүүлэх зорилгоор номын сангийнхаа танхимдаа яруу найрагчийн намтар болон зохиол бүтээлийг дэлгэжээ.
Б.Явуухулангийн мэндэлсний 85 жилийн ой тохиож байна | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.