Шууд Chart

Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим хурал хийнэ

2014-02-28 09:51:39

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн яам, агентлагийн дарга нартай хийдэг цахим уулзалт өнөөдөр 14:00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.

“Хариуцлага-хяналт-хэрэгжилт” нэртэй энэхүү уулзалтыг сар бүр зохион байгуулдаг бөгөөд яам, агентлагийн дарга нарын ажлын явц, хэрэгжүүлж байгаа ажлын талаар тайлан сонсч, саналаа илэрхийлдэг. Засгийн газраас орон нутаг болон яам, агентлагт очиж ажиллаж цаг хугацаа алдахгүйгээр цахим хурал хийж, асуудлыг шийдвэрлэх орчин үеийн техник, технологи ашиглан шууд холбогдох системийг ашигладаг.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим хурал хийнэ  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй