Шууд Chart

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах байр нээгдлээ

2014-02-28 10:54:22

Манай улсын гэмт хэргийн гаралтын дүн мэдээнээс үзэхэд сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй байна. Улмаар хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах тусгайлсан байр хангамж хүрэлцээ хангалтгүй байна.

Тиймээс Хууль зүйн яамнаас санхүүжүүлж  Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн дотуур байрны найман өрөөг хохирогчийг хамгаалах байрны стандарт, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн зөвлөмжийн дагуу засварлан тохижуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгожээ. Мөн Тус байранд 24 цагаар дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсыг ажиллуулах аж.
 
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах "Түр хамгаалах байр"-ны үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах байр нээгдлээ  
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй